Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагджээ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх тухай бодлогын баримт бичгүүдэд нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах хүрээнд “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзварыг байгуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн замын хөгжлийн газар тус төслийг хариуцаж байгаа бөгөөд Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, ХУД-ийн 23-р хороо НЗДТГ-ын хойно Наадамчдын зам дагуу явган хүний гүүрэн гарц, БЗД-ийн 42-р хороо Нарт хотхоны зүүн далан дээр гүүрэн байгууламж барихаар таван байршилд ажлын даалгаврыг шинэчлэн батлуулаад байна.

  • Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагдсан;
  • Нарт хотхоны зүүн далангийн гүүрэн байгууламж, Наадамчдын замд явган хүний гүүрэн гарцын загвар зураг өөрчлөгдөн, зургийг боловсруулж, ерөнхий архитектораар батлуулсан;
  • Офицер, МИТС, Нарт хотхоны зүүн далангийн гүүрэн байгууламж, Наадамчдын замын явган хүний гүүрэн гарцын нарийвчилсан ажлын зураг боловсруулагдан улсын магадлал хийгдэж байна. Мөн  инженерийн шугам сүлжээний асуудлаар техникийн нөхцөл хүссэн албан бичиг болон материалуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Нарийвчилсан зураг төслийн ажил 40 хувьтай үргэлжилж байна.

Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэх тооцоотой.