2027 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч эхэллээ

2027 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч эхэллээ 2027 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд цахимаар санал авч эхэллээ. Санал авах хугацаа 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Иргэн та дараах сувгуудаар цахимаар саналаа өгөх боломжтой. Үүнд,

  • www.onhs.mof.gov.mn цахим хуудасны баруун дээд буланд байрлах "санал өгөх" цэс
  • "ОНХСаппликейшнийг гар утсандаа суулгаад цахим санал илгээх,
  • www.e-mongolia.mn цахим хуудасны "Үйлчилгээнүүд" цэсээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга"
  • Е-Mongolia аппликейшн - "Үйлчилгээнүүд" цэсээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга"

Иргэн та санал асуулгад хэдэн ч санал гаргаж болох бөгөөд саналаа зөвхөн нэг л удаа илгээх боломжтой гэдгийг анхаарна уу. Таны санал амьдрах орчинд тань тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох болно.