Н.Учрал: Энэхүү шинэчлэл нь хөгжлийн олон чөдөр тушааг арилгана гэдэгт эргэлзэхгүй
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай байна
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус төсөл нь 36.0х36.0 метр хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар, нийт 2,431.3 ам метр талбай бүхий барилга юм. Өнөөдрийн байдлаар барилгын гадна инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамжийн угсралт болон дотор заслын ажлыг хийж байна. Тус цогцолбор ашиглалтад орсноор сургуулийн өмнөх болон бага боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүүхэд багачууд орчин үеийн шаардлага хангасан, аюулгүй, тав тухтай орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэх юм.
