450 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулж байна

450 цэгийг өчигдрөөс ажиллуулж, сайжруулсан шахмал түлш борлуулж байна. Мөн тээврийн 31 аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэж байна.

Хүрээ амаржих газрыг засварлажээ

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хүрээ амаржих газрын эрсдэлтэй жирэмсний тасаг, дутуу төрөлтийн тасаг, хүлээн авах тасаг, түргэний тасгууд болон тусгаарлах коридорт их засвар, дотор засал, сантехникийн ажлыг гүйцэтгэж дууслаа. Их засварын ажлын хүрээнд төрөх өрөө, хүлээн авах, эмч ажилтнуудын өрөө болон ариун цэврийн өрөө тасалгаа коридорт хана, тааз, шал, сантехникийн их засвар, дотор засал, тохижилт хийжээ. Мөн жирэмсэн ээжүүдийн тасалгаа, түргэн тусламж, төрөх тасагт тус бүр холбогдох төхөөрөмж суурилуулан ашиглаж эхлээд байна.

Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзаж хүндэтгэл үзүүлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзаж хүндэтгэл үзүүлэв

Хотын дарга эрхэм Элчин сайдыг нутаг буцахаас өмнө хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Мөн Монгол Улс, АНУ хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлж, Монгол Улс төдийгүй Улаанбаатар хотын хөгжил дэвшилд цаг ямагт онцгой ач холбогдол өгч дэмжин ажиллаж ирсэнд талархлаа илэрхийлсэн юм.

Түгжрэлийг бууруулах 12 багц

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хувьд ч өндөр хэмжээнд яригддаг дээрх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг дараах мэдээллийг өгч байна.

Д.Сумъяабазар: Хичээлийн шинэ жил хүүхэд бүрд шинэ алхам, шинэ зорилт авчирдаг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

“Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлагын Дэлхийн конгресс” болно

Энэхүү байгууллагад нэгдсэнээр дэлхийн хотуудын нэгдмэл, эвсэг байдал, хамтарч хүчээ нэгтгэх, өмнө тавьсан зорилтуудыг хамтран шийдвэрлэх чадвар боломж өндөр байгааг илтгэн хотуудын удирдлага, төлөөлөгчид цугларч тулгамдсан асуудал, түүнийг давж туулах туршлагаас танилцуулж ярилцах нь бусад хотын хувьд туршлага солилцох ач холбогдолтой юм.

Судалгаанд үндэслэсэн бодлого боловсруулах эхлэлийг нийслэлд тавилаа

Улаанбаатар хотоо иргэн төвтэй, амьдрах орчин сайтай хот болгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулах юм.

“Сургуулийн автобус”-ны аюулгүй ажиллагаанд хяналт тавихыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг удирдах ажилтнуудад өглөө.

Т.Бадрал: Бараа, материалын татан авалтыг хурдасгах асуудлыг анхаарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай уулзлаа.