Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаасныг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч Мөрдөн байцаах албанаас холбогдох ажиллагааг хийж прокурорын хяналтад хэргийг энэ долоо хоногт шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа.
Азийн Хөлбөмбөгийн Холбоо “AFC Cup-2020” тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болох Туркменистаны “FC Ахал” болон Киргизийн “FC Нэфчи, Монголын “Улаанбаатар Сити” болон Тайваний “Тайпауэр Компани” багуудын тоглолт товлосон өдрөө буюу 2 сарын 5-ны өдөр явагдаагүй болохыг мэдээлж байна.
Картын дугаарын сүүлийн дөрвөн орон таарсан 100 хүртэлх азтанд нэг сар нийтийн тээврээр хязгааргүй зорчих эрх бэлэглэх бөгөөд сүүлийн таван орон таарсан 10 азтанд 500.000 төгрөг, зургаан орон таарсан нэг азтанд хоёр сая төгрөгийн урамшуулал олгох юм байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тусгай хэрэгцээнд авч нийтийн эдэлбэр газарт орсон байршлуудын мэдээллийг тухайн дүүрэг хороодын иргэдэд өгч ажиллах үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгалаа.
Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордлоо гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгалт хийхэд яндангийн сойлтоо хаасан, зуух ханан пийшингийн холбоос засвартай, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, үнс дүүрсэн зэрэг иргэдийн өөрсдийн аюулгүй байдлаа хангаагүй байдлаас үүдэж угаарын хийнд хордох шалтгаан болж байгааг мөн дурдлаа.
Д.Хандсүрэн, М.Нарангэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Шалгалтаар тус сургалтын төвийн багш сургалтын үйл ажиллагаа явуулан, давтлага өгч байсан зөрчлийг илрүүлж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгох шийтгэл оногдуулсан байна.
Анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна.
Өнгөрсөн жил зөрчил гаргасан жолооч нарт бэлэн бусаар 35 орчим тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Үүнээс 15 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн бол 20 орчим тэрбум төгрөгийг зөрчил гаргагчид эргүүлэн төлөөгүй гэнэ.
Засгийн газрын шийдвэрээр коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс орон даяар зогсоосон. Энэхүү хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.