Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл үүсгэхээс урьдчилан сэргийлнэ
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын 2024 оны тавдугаар сарын 9-ний өдрийн А/10 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” тушаалаар Ажлын хэсэг байгуулан төвийн 6 дүүрэгт дараах үндсэн дөрвөн чиглэлийг хэрэгжүүлэн ажиллалаа.
Нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоосон юм.
Арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масару, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар оролцсон юм.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав.
Улаанбаатар хотын шинэ төв цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га талбайд дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай буюу нээгдэж, хаагддаг дээвэртэй, доороо авто зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудал байхаар төлөвлөн, урьдчилсан судалгааг хийхээр ирээд буй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн.
Улиас нь бургасны овогт хамаарах модлог ургамлын нэг бөгөөд эм улиас хавар молцоглож үрээ өгөх үед цагаан өнгийн унгарил унагадаг. Энэхүү унгарилыг бууруулахаар есөн дүүрэгт хуваарийн дагуу тусгай техникээр даралтад усаар шүршиж байна.
Тус авто замын тэг байдал алдагдсан, суулт үүссэн хэсгийг засварлаж, асфальт бетоноор хучина.
Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын "Dohwa Engineering", “Korea national railway”, “Korea railroad corporation”, “Soosung Engineering” компаниудын хамтарсан түншлэл шалгарлаа.
Завьт эргүүлийн бүрэлдэхүүн өчигдөр голын эрэг дагуу зорчиж байсан 200 гаруй иргэнд гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ.