Н.Учрал: Сайд нар ажилдаа дарагдаж ядраад, амжихгүй байвал хэлээрэй
Н.Учрал: Сайд нар ажилдаа дарагдаж ядраад, амжихгүй байвал хэлээрэй
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлж, Монголбанкны ерөнхийлөгчийг томилох санал хураалт явууллаа. Гэвч санал хураалт явуулахын өмнө гишүүдийн ирц бүрдээгүй нь УИХ-ын даргын бухимдлыг төрүүлэв.
Тэрбээр "Б.Батцэцэг, Э.Бат-Амгалан, Э.Чинбүрэн сайд нар хаана байна. Сайд нар ажилдаа дарагдаад ядраад, түүртээд, ажил нь амжихгүй байвал хэлээрэй. Сайдын ажлыг УИХ-ын гишүүнтэй хавсарч хийхэд түүртдэг. Тиймээс энэ бол хувийн зохион байгуулалт өндөртэй хүмүүсийн хийдэг ажил. Ажилдаа түүртдэг хүмүүс хийж чадахгүй ажил. Тиймээс хэлэх хэрэгтэй.
Аль алийг нь амжуулж чадах, хувийн зохион байгуулалт өндөртэй, мэдлэг чадвар, туршлагатай, ид хийж бүтээх насан дээрээ яваа, ажил хийх хүсэл эрмэлзэлтэй хүн олонхийн бүлэг дотор олон байна. Энэ байдлаа намын даргадаа уламжилж байгаа олон хүн бий гэдгийг ажилдаа түүртэж яваа сайд нарт сануулъя" гэсэн юм.